А.С.Цыденов: Алтанбулагийн чөлөөт бүсэд Буриадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаанд оролцлоо. Хуралдааны дараагаар төлөөлөгчид манай улсын ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай ажлын уулзалт хийсэн юм. Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын тэргүүнтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
577天