Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
2704天