Нийслэлийн ойгоос 6100 шоо метр мод бэлтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас энэ онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг хэлэлцэн баталлаа.
Ойн тухай хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт орших ойн сангаас түймэр, хортон шавьж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон, мөн ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор жил бүр тодорхой хэмжээний унанги мод, гишүү мөчрийг цэвэрлэдэг. Тиймээс ойн төлөв байдлыг сайжруулах, ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны хэмжээг 6100 шоо метр байхаар баталлаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.