Я.Содбаатар: Хөвсгөл нуурыг хамгаалах нь бүх нийтийн асуудал
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-ы өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр, Хөвсгөл нуур бол Монгол орны цэнгэг усны гол ундарга, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, аялал жуулчлалын чухал цэг нутаг юм. Амьдрал ахуйг тэтгэгч эх булаг болохын хувьд Хөвсгөл нуурыг хамгаалж, хайрлах нь тус нутгийн ойр орчим амьдардаг иргэд, эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд төдийгүй, манай нийт иргэд, бүх нийтийн анхаарлын төвд байх ёстойг онцоллоо.
1193天