Хэвийн боовны дундаж үнэ 5500-7000 төгрөг байна
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Энэхүү баярын хамгийн чухал зүйлийн нэг нь тавгийн идээ билээ. Нутаг нутгийн ёс заншлаас хамаарч тавгийн идээг хэвийн боов, гүрмэл, мушгиа гэх мэт олон төрлийн боовоор засдаг уламжлалтай. Тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд нийслэлийнхэнд цагаан идээгээр засах нь элбэг болсон. Тэгвэл бид энэ удаа тавгийн боов ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.
99天