48841 албан тушаалтан ХАСХОМ-ээ өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-18 10:49:45

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа.


Мэдүүлгийн бүрдүүлэлтийн дүнг нэгтгэхэд төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 130 байгууллагын 48 841 мэдүүлэг гаргагч 2024 оны ХАСХОМ мэдүүлэхээр Авлигатай тэмцэх газарт нэрсийн жагсаалт ирүүлсэн байна. 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 48 841 албан тушаалтан мэдүүлсэн байна. Үүний 45 630 нь цахимаар, үлдсэн 3 211 нь цаасаар мэдүүлгээ явуулсан аж.


Ингэснээр нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн гаргаж баталгаажууллаа. 2024 оны ХАСХОМ шинэчлэн гаргах нийт мэдүүлэг гаргагчдын тоо өмнөх оныхоос 1417-гоор цөөрсөн байна.

相关新闻