Л.Болд: Их Монгол улсаа байгуулж буй үеийн, илүү залуу, илүү омголон, илүү тэмүүлэлтэй Чингис хааныг дүрсэлсэн
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн тэргүүн өдөр Чингис хаан Үндэсний музейн 9 дүгээр давхарт нээгээд буй, 7 метр өндөртэй, Чингис хааны алтадмал хөшөөний эх загварыг Төрийн шагналт, монументал урлагийн томоохон төлөөлөгч Л.Болд гаргасан юм. Тэрбээр Төрийн ордны Чингис хааны хөшөөг урласан уран бүтээлч билээ.
85天