Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналыг олголоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Доктор, Дэд профессор О.Шинэбаяр, Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Гаадамбын Билгүүдэй, Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Академич Содномсамбуугийн Дэмбэрэл нарт олголоо.
1210天