“Монгол”, “монголоид” гэдэг үгсийн буруу тайлбар Оксфордын толь бичгээс хасагдана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оксфордын их
сургуулиас хэвлэн гаргадаг Англи хэл ахисан түвшинд суралцагчдын толь
бичгээс “монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгсийн дауны
хам шинжтэй буюу удамшлын гажигтай хэмээсэн тайлбарыг хасахаар болжээ.
Энэ тухай тус сургуулийн хэвлэлийн албанаас “Монгол Тодотгол”
ТББ-д албан ёсоор мэдэгдсэн байна.
1597天