Улсын заан Б.Бат-Өлзий энэ улиралд хоёр дахиа түрүүллээ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол
Улсын начин И.Мөнхбаатарын нэрэмжит “Хан Жаргалант хайрханы хишиг” барилдаанд Ховд
аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын
заан Б.Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт
хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.
18天