Т.Алтжин ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хорватын Загреб хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Т.Алтжин хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх 81, эмэгтэйчүүдийн 35 дахь медаль болж байна.
16天