Улсын аварга О.Хангай сар шинийн барилдаанд дараалан түрүүллээ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон
могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256
бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд”
дэвжээний бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат,
“Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл
үзүүрлэлээ.
83天