Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваатай Аки башёг тэргүүлсээр байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Митакэүмитэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 11 даваа, 2 унаатай боллоо.
1474天