Хятад улс АНУ-ын засгийн газрын бондод оруулдаг хөрөнгө оруулалтаа бууруулжээ
ВАШИНГТОН./РИА Новости/. АНУ-тай тааруу харилцаатай байгаа хэдий ч Хятад улс Америкийн засгийн газрын өрийн бичигт оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлсэн хэвээр байна. Гэхдээ тус улс долдугаар сард АНУ-ын үнэт цаасанд оруулдаг хөрөнгө оруулалтынхаа хэмжээг 7,7 тэрбум ам.доллараар бууруулсан бөгөөд одоогоор 1 их наяд 171 тэрбум ам.долларын өрийн бичиг эзэмшиж байгаа тухай АНУ-ын Сангийн яамны шинэ мэдээнд дурджээ.
2540天