Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 24 /BBC/. Оскарын наадмын 97 дахь удаагийн шагналд нэр дэвшигчдийг Америкийн кино урлагийн академи пүрэв гарагт албан ёсоор зарлалаа. Францын гэмт хэрэг, инээдмийн төрлийн “Эмилия Перез” кино энэ удаагийн наадмын хамгийн олон буюу 13 шагналд нэр дэвшсэн байна. Тус киноноос гадна "The Brutalist", "Anora" зэрэг кино, мөн Деми Мур, Киран Калкин, Тимоти Шаламе нарын одууд наадмын дээд шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ.
114天