БАЯНХОНГОР: Төл бойжилт 98 хувьтай байна
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ оны эхэнд тоологдсон 1.8 сая хээлтэгчээс 1.6 сая нь төллөх бөгөөд өнөөдрийн байдлаар 943.703 буюу 58.9 хувь нь төллөөд байна. Үүнээс ингэ 4770, гүү 5471, үнээ 24057, эм хонь 323.359, эм ямаа 586.046 ба төл бойжилтын дундаж 97.8 хувьтай байгаа юм.
40天