ХӨВСГӨЛ: Спортын 7 төрлийн шигшээ баг байгууллаа
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт спортоор өсөх ирээдүйтэй, авьяаслаг хүүхэд, залуучуудыг нэгдсэн хөтөлбөр, бодлогын дагуу системтэй бэлтгэж, ур чадварыг сайжруулах, амжилт гаргах баг, тамирчдыг бэлтгэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор спортын 7 төрлөөр өсвөрийн шигшээ баг байгууллаа.
39天