ХОВД: Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-7 см байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-24 10:35:14

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар зуншлага хэвийн үргэлжилж байна.  


Бэлчээрийн ургамлын дундаж өндөр одоогоор 2-7 см. Ургамлын ургалтын байдал Чандмань, Дарви, Мөнххайрхан сумын нутгаар сайн, бусад суманд дунд гэсэн үнэлгээтэй байна.


Зургаадугаар сар эхлээд ихэнх нутгаар халуун, салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр 40 градусаас дээш халсан олон хоног үргэлжилснээс ургамлын ургалт удааширч, бэлчээрийн ихэнх ургамал үзүүрээсээ шарлаж байсан. Гэхдээ тухайн сарын дунд үеэр \өнгөрсөн 10 хоногт\ ихэнх нутгаар хур тунадас орсноор ургамлын ургалт сайжрах төлөвтэй байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.  

相关新闻