ТОЙМ
Ёс зүйн доройтолд орсон улстөрчдөд хууль үйлчлэх үү.
Тэгвэл судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн 80 хувьд нь 10 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байдаг гэж эдийн засагч Т. Доржханд хэлжээ. Харин ийм үйлдвэрлэл эрхлэгчдэд  дээд тал нь 100-200 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь ЖДҮ сангаас зээл авагч төрийн түшээдийн хувьд доод тал нь 950 сая төгрөг, тэгээд л тэрбум төгрөгөөс дээш яригдаж байна. Төрийн түшээд ийм хэмжээний зээл авч байгаа байдал нь санаандгүй үйлдлээс болж олон нийтэд ил болсон бололтой. Тэр нь шинэ сайд баг бүрдүүлэх нэрэн дор шинэ хүн ажилд авч, хуучин  хүмүүсийг нь ажилгүй болгодог  жишгээс гарсан гэх юм. Ажлаасаа халагдсан сайн эр тэднийг илчилжээ. Манайханд  албан тушаалтайгаа, ширээтэйгээ эхээс төрсөн мэт аашилдаг муу зуршил байдаг.Тэр авир ариншин энд гарч иржээ гэсэн ойлголт хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллүүдээс харагдах юм. Хамарсалтай нь тэр эрхэмийг  ажлаас нь халаагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх  магадлал маш өндөр байсан юм биш үү. Энд хууль дүрэм гэж том нэр барьж худлаа “ бүлтрээд” хэрэггүй. Харин улстөрчид, УИХ-ын гишүүдийн ёс  зүйн талаар эхний ээлжинд сөхөх хэрэгтэй болов уу. 
2541天
ЖДҮС жигшил зэвүүцэл
Монголбанкны ерөнхийлөгч Н. Баяртсайханыг тус сангаас зээл авсан гэж шууглаа. Шуугааны гол эзэн “би хаанаас ч ямарч зээл аваагүй” гэдэг няцаалтыг  хийлээ. Өөрөө хэлэх нэг хэрэг. Харин энэ талаар албан ёсны ямар нэг шийдвэр одоохондоо гараагүй байгаа. Хууль хяналтын байгууллага цаашдаа энэ талаар ямар нэг шийдвэр гаргах магадлатай. Түүнийг эерэг талаас нь авч үзье. Тухайлбал Н. Баяртсайхан ЖДҮС-гаас ямарч зээл аваагүй байна гэж шийдвэр гарлаа гэж үзье. Харин ийм шийдвэр гарах тэр мөчид шуугааны эзэн аль эрт тус сангийн хамгийн том зээлдэгч “ луйварчин” болчихсон байх магадлал тун өндөр байна. Ийм нөхцөлд “сайн нэрийг хүсэвч олдохгүй муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг зүйр үг биелчихсан байх боломжтой. Ийм хор аюул байдаг учраас  монголчууд “хүн нэрээ тогос өдөө” гэж хэлж ярьж сургаж ирсэн биз. Энэ бол нэг л эрхэмийг төлөөлүүлж нэр дурьдлаа. Гэхдээ бусдад нь хамаатай гэдгийг нэр холбогдсон улс төрчид санаж явахад илүүдэхгүй болов уу. (Бага хүүтэй их зээл авсан, улс төрчид банк, банкбус санхүүгийн байгууллага (ББСБ)- аар дамжуулан мөнгө хүүлдэг болов уу гэдэг санааг иргэд илүүтэй хөндөж   байгаа тул түүний нэрийг жишээ болгож орууллаа).
2548天