ТОЙМ
ТОЙМ: Сангийн сайд суудалдаа үлдсэн ч Төсвийн тодотголд хориг тавив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн эргэн тойронд өнгөрөгч долоо хоногт “хориг” болон “төсөв” -ийн эргэн тойронд  өрнөв. Тодруулбал Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг УИХ хүлээж авахгүйгээр шийдвэрлэн эцэслэснээр 2018 оны Төсвийн хэлэлцүүлэг гараанаас гарсан юм. Гэтэл баасан гарагт Ерөнхийлөгч 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдэж “гэнэтийн бэлэг” барив. Ингэснээр хоригийн талаар шийдвэр УИХ-аас гарах хүртэл Тодотголд тусгасан санхүүжилт, хөрөнгө оруулалт хэрэгжихгүй болж байна. Харин өнгөрсөн долоо хоногт өрнөсөн сайн мэдээ нь, эгнээндээ 28 гишүүн орныг нэгтгэсэн Европын холбоо манай улстай байгуулсан “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” хэрэгжиж эхлэн, Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээх болсон тухай байв. Ингээд улс орон, тэр дундаа улс төрийн хүрээнд өрнөсөн гол үйл явдлыг тоймлон хүргэж байна.
2764天
ТОЙМ: "Гэрэгэ” бонд босгож эдийн засагт “амь тариа” залгалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханы өвөрт 17 алтан амь үрэгдсэн харамсал дүүрэн мэдээгээр өнгөрч буй долоо хоног эхэлсэн. Хэдий Улсын Онцгой комисс, Онцгой байдлын алба бүх хүчээ дайчлан ажилласан ч байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс 17 амийг аварч чадаагүй. Улс орноороо эмгэнэн гашуудаж байх тэр л өдрүүдэд улс төрийн орчинд шил шилээ дарсан үйл явдлууд мөн халуун сэдэв болов. Тодруулбал ТЕГ-ын дарга Б.Хурц, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж харилцан хатуу үг шидэлцэж, хэвлэлээр дамжуулан ширүүхэн тэмцэл өрнүүлэв. Саар мэдээний хажуугаар Монгол Улсын Засгийн газрын гаргасан отгон бонд "Гэрэгэ" олон улсын зах зээлээс 800 сая ам.доллар босгож, эдийн засагт "амь тариа" залган, гадаад төлбөрийн дефолтоос аварсан сайн мэдээ мөн дуулдсан. Энэ мэтчилэн өнгөрөгч долоо хоногт улс оронд өрнөсөн онцлог үйл явдлуудыг товч тоймлон хүргэж байна. 
2770天
Байгалийн үзэгдэл, гамшгийн нөхцөл
Хүн ам сийрэг хот суурин газар цөөн, Монгол орны хувьд ийм үзэгдэл зуны улиралд элбэг тохиолддог. Тэр бүхнийг гамшиг гэж үзэхгүй. Гэхдээ бага орон зайд болсон дээрх байгалийн  үзэгдэлд Орхон, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ОБЦТС)-ний цахилгаан дамжуулах 13 тулгуур багана унаж, гэрэл цахилгаан тасарч, тэнд сэргээн босголт явагдсанаар гамшиг болон хувирсан юм. Түүнээс биш хүн ард, нийгэмд эдийн засгийн хохирол үзүүлээгүй нөхцөлд цасан нуранги аянга, цахилгаан цахиж, хүчтэй салхилан, азарган бороо орж, том том мөндөр буух нь байгалийн  үзэгдэл болох юм. ОБЦТС тулгуур баганыг сэргээн зөөвөрлөх хийгээд материалын зардалд  төсвөөс 426 сая 249 мянга 500 төгрөг гаргасан байна. Ер нь оны эхний найман сард байгалийн гамшиг, малын шүлхий, цэцэг өвчнийг эмчлэх бодит хохирлыг нөхөн төлөх тухайн голомтод ажилласан албан хаагч иргэдийн томилолт, урамшуулалд 2017 оны эхний найман сарын байдлаар улсын төсвөөс 6 тэрбум 678 сая 176 мянга 400 төгрөг гарсан байна.
2773天
Төрөөс гадуур хүүхэд хамгаалах тогтолцооны сул тал
Цаашид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлах талаар, төр нь төр шиг, төрийн байгууллага албан тушаалтан нь хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах, шинэ стратеги боловсруулан мөрдөх шаардлага гарч ирлээ. Хүүхдүүдэд тэр дундаа охин үрсэд нүүрлэх энэ аюулыг зайлуулах ажил одоогоор Төрийн бус байгууллага, сайн санаатай гадаад иргэдийн хандив тусламжаар явж байна. Хүүхдүүдийг хамгаалах тогтолцоо ийм сул төрөөс гадуур байгаа нь тэднийг “араатан”-ы  аманд хаяж өгснөөс өөрцгүй юм.  Муухай үйлдлийг “санах нь сарнаар явах нь нарнаар “ гэдэг шиг өнөөдөр хоорондоо  баахан сошиалдаад маргааш мартаж болохгүй. Одоо төрөөс гадуур байгаа хүүхэд хамгааллын сул тал нь аав, ээжийнхээ алганы толин дээр өсөн, торниж  байх алаг үрсийг аюулын ангал руу зуу  зуугаар  нь  түлхэж байна.
2781天