Монгол улсын оффшортой залгах дархан хил амар амгалан байг
УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө оффшор дахь данс, оффшор бүс хэмээх нэр томъёо газар авч улстөрчдийг намнах хүчтэй зэвсэг болж байв. Харин шинэпарламентад 65 суудал авсан МАН, түүнийг соргогоор хүлээн авч, эхлээд Засгийн газрын хэмжээнд дараань парламентаар хууль баталлаа. Хууль баталсан гэдэг буруу нэр томъёог оффшорыг эсэргүүцэгчид хэрэглээд байгаа болохоос биш, бие даасан хууль батлаагүй. Хүчин төгөлдөр үйлчилж байсан хоёр хуульд нэмэлт оруулсан юм.
2958天