Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотой эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Иймээс амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.
1168天