Өчигдөр 369 иргэн вакцин тариулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 6, II тунд 28, III тунд 143, IV тунд 192 нийт 369 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт
эхэлснээс
хойш нийслэлийн
зорилтот
хүн амын 75.2
хувь нь I тунг, 72.1 хувь нь II тунг, 53.4 хувь нь III тунг, 6.4 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна.
Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.744 (77.3 хувь), 16-17 насны 27.087 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад буй юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс коронавирусний вакцинжуулалтыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Харин дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар, дөрөвдүгээр тунг нэгдүгээр сарын 7-ноос хийж эхэлсэн билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй юм.