Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сурагчдад сургалт явууллаа
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран сургуулийн өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль эрх зүй, ёс суртахууны болон хүмүүжлийн анхан шатны мэдлэг олгох, хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах зорилгоор “Хүүхэд нас” сэдэвт сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 19-29-ний хооронд зохион байгууллаа.
2773天