Төрийн албаны зөвлөлийн дарга Дархан-Уул аймагт ажиллав
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн албаны
зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт
ажиллаж төрийн албаны ерөнхий шалгалтын явцтай танилцлаа. Мөн аймгийн Засаг
дарга болон албаны бусад хүмүүс, төрийн албан хаагчидтай уулзаж үр дүнд
суурилсан цалин хөлсний тогтолцоо, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа,
орон нутаг дахь төрийн албаны хүний нөөцийн хүрэлцээ, хангамж, шинэ сэргэлтийн
бодлогын хэрэгжилт, төрийн бүтээмж зэрэг төрийн албаны шинэтгэлийн тухайлсан
сэдвүүдээр мэдээлэл өгч, зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлэн, санал
солилцлоо.
1168天