Худалдааны гудамж бий болгоно
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх үүднээс гудамжны худалдааг энэ жил бий болгоно гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Ингэхдээ ямар нэгэн төрийн дарамт шахалт байхгүй, худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлэх аж. Тус гудамжийг бий болгосноор гудамжны худалдааны соёлыг нэвтрүүлэх, хөгжүүлэх эхлэлийг тавих юм.
1295天