Коронавируст халдвар зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт коронавируст халдвар зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай буюу шар түвшинд байна. Тодруулбал, халдвартай нь батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтлын 35 хүнээс PCR шинжилгээ авахад сөрөг гарсан, тэднийг тусгаарлалтад авч, эмчилгээ эхэлсэн гэж аймгийн Ерөнхий тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг мэдээлэв. Харин дам хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж, цагдаагийн хамгаалалт гаргажээ.
1402天