ЮНЕСКО-д дархлагдсан Тосон Хулстай
Дорнод /МОНЦАМЭ/. Цагаан зээр үгүй бол Дорнод Монголын хээр тал эзэнгүй хоосон нутаг болно гэх нь ч бий. Ерөөс байгальд илүү зүйл үгүй гэдгийг энэ үгс илэрхийлэх мэт. Амьд амьтдын хөдөлгөөнөөр ургамал цэцэгсийн үр газарт унаж, хөрсөнд булагдаж, ургаж, бас хагдарч мөнхийн эргэлтэд оршдогийг харж, мэдэрч болохуйц газар бол Тосон Хулстай. Энд өвөл, зуны алинд ч ирсэн байгалийн хосгүй сайхан нүд булаана.
1490天