Хөвсгөл аймгийн 19 сумын нутгийн 326,971 га талбайд ойн хөнөөлт шавж тархжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ойн хөнөөлт шавжийн хэт олшролт 5-8 жилийн давтамжтай явагдаж байгаа бөгөөд энэ жил шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй их хэмжээгээр тархаж ойд хөнөөл учруулж байна.
1076天