ХӨВСГӨЛ: Галт сумын нутагт хүчтэй аадар бороо, мөндөр орлоо
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар өчигдөр усархаг аадар бороо, зарим газраар мөндөр
орлоо. Тухайлбал Галт сумын Рашаант баг, Улаан-Чулуутын ам зэрэг газруудад
ширүүн аадар бороо, мөндөр орсны улмаас бог мал осгож, гэрийн бүрээс урагдаж, айлын
байшингийн дээврийн төмөр цоорсон, машины цонх хагарсан байна.
1063天