“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Мөрөн хотыг тойруулан ойн зурвас байгуулна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоо.метр байгаагаас шинэс мод 95.3 хувийг нь эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлж, ойн нөөцөөрөө улсад тэргүүлж байна. Ойн нөөцөөрөө улсад тэргүүлдэг хэдий ч сүүлийн үед хуурайшилт, цөлжилт, газрын доройтолд орсон газруудын хэмжээ нэмэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт хийж хэрэгжүүлэх ажлын талаар аймгийн БОАЖГ-ын дарга П.Мөнхжаргалтай ярилцлаа.
1150天