Хүчтэй салхи шуургатай байхыг оторчдод онцгойлон анхаарууллаа
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар өнөөдөр хүчтэй салхи шуургатай байна.
Энэ үзэгдэл маргааш бас үргэлжлэнэ гэж тус аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. Тус аймгийн Даланзадгад, Ханбогд, Ноён, Сэврэй, Баяндалай сумдын нутгаас бусад газраар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч байна.
2570天