"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2018" аянг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2018" аян энэ сарын 29-нд эхэлнэ.
Тус аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ, ГХУСАЗАСЗ хамтран Батмөнх даян хааны талбайд дээрх аяны нээлтийг зохион байгуулах гэж байна. Нээлтийн үеэр иргэдэд олон талын үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал замын цагдаагийн тасгаас шинээр хэвлэгдэж ирсэн жолооны үнэмлэхийг иргэдэд тараах, нөхөн авах матриалыг хүлээн авах юм байна. Мөн авто тээврийн төвөөс хот хоорондын тээврийн билет бичиж үйлчилнэ, даатгалын байгууллагууд жолооч нарыг хөнгөлөлттэй даатгалд хамруулна, хууль эрх зүйн мэдлэг олгох гарын авлага тарааж, зөвлөгөө өгөх зэрэг үйлилгээ үзүүлэх ажээ.
Энэ сар гарснаас хойш зам тээврийн осол 29 гарч, хүн нас барж, таван хүн гэмтэж бэртсэн байна.
Д.Мишигсүрэн