Нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай ургамлуудыг тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-28 17:08:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Нөхөн сэргээлтэнд шаардлагатай говийн үндсэн ургамлуудыг Оюутолгой ХХК тариалж байна.
“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг” тухайн уул уурхай эрхэлж буй компаниуд хийх ёстой байдаг билээ. Харин нөхөн сэргээлт хийж буй эсэхэд шат шатны Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьдаг. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс Оюутолгой ХХК-ийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай тарьц ургац бэлтгэх, тарьмалжуулах ажилтай танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өгсөн байна. Тус компани нь нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай говийн үндсэн ургамлуудыг 5 га талбайд тариалж байгаа ажээ. 
Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх уул уурхайн компаниуд жигд, хайлаас, сухай, заг зэрэг говийн үндсэн бөгөөд амьдрах чадвар сайтай, цөлжилтийг саармагжуулдаг ургамлуудыг тариалдаг юм. 

Д.Мишигсүрэн

相关新闻