Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутагт барилга барьсан компаниуд барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд нийсэл хотод 5-7 удаа ирдэг байна. Энэ үйл явцыг хумьж, зөвшөөрлийг цахимжуулах нэгтгэж хялбаршуулах боломжийг бизнес эрхлэгчид, барилгын компанийнхан асууж байна. Энэ талаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг УИХ-аас бизнес эрхлэгчид танилцуулах уулзалт дээр хөндөж байв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан юм.
1309天