Оюуны өмчид үүлэн технологи, хиймэл оюун ухаан, блокчэйн нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, тус байнгын хорооны гишүүн Ч.Ундрам нар өнөөдөр Оюуны өмчийн газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт болон тус салбарт хэрэгжиж байгаа цахим дэвшлүүдийн талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
985天