Сонсгол: 15 компанийн зээлд хамаарах 57 гэрч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ.
Сонсголын өнөөдрийнхөд 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнд:
1. Империал гоулд майнинг ХХК
2. Шарын гол ХХК
3. Эрд хул ХХК
4. Эрэл ХХК
5. Вестерн холд ХХК
6. Ачлал трейд ХХК
7. Бармон ХХК
8. Болор шүр ХХК
9. Эгийн голын усан цахилгаан ТӨХК
10. Дэд бүтэц инженеринг ХХК
11. Модун ХХК
12. Монгема ХХК
13. Нью хаппи ХХК
14. Форс голд майнинг ХХК
15. Моннис майнинг ХХК багтсан байна.
Сонсголын өчигдрийн хуралдааны үеэр Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний зарцуулалт хууль дүрмийн дагуу явагдсан эсэх асуудлыг төвлөрч хэлэлцсэн. Энэ үеэр хянан шалгах түр хорооны дарга, гишүүдийн зүгээс энэхүү сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцолж байв. Мөн цаашлаад олон улсын шинжээчдийн багийг Хөгжлийн банк тойрсон эл асуудлын хүрээнд оруулж, ажиллуулах нь зүйтэй. Учир нь зээл олголтоос төлөлт хүртэлх бүхий л үйл явцын схем ямар тойргоор явагдав гэдгийг багц байдлаар харах боломжтой. Ингэснээр ирэх жилүүдэд энэ мэт асуудал давтагдахаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм.