Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн Монгол Улсад ногдох дийлэнх хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаарх УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
150天