Өнгөрсөн сард гадны нөлөөтэй цахилгааны гэмтэл 10 удаа гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнгөрсөн сард нийслэлийн хэмжээнд гадны нөлөөний улмаас 16785 хэрэглэгчийн цахилгаан 10-97 минутын хугацаанд тасарч, 11192.79 кВт.ц эрчим хүч дутуу түгээгджээ.
Тухайлбал, өнгөрсөн сарын 29-нд РЭХОБОТ ХХК-ийн жолооч 73-83 УНЯ улсын дугаартай автомашинаар цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг мөргөсний улмаас Хан-Уул дүүргийн 13-р хорооны 71 ААН, 98 айл өрх 75 минутын турш тус тус цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадаагүй байна.
Энэ хугацаанд Астра констракшн ХХК, Одкон ХХК, Ай Би Си ХХК, Электриком ХХК зэрэг компаниуд зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байгаад цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээжээ. Иймд иргэн, аж ахуй нэгжүүд газар шорооны ажил хийхдээ холбогдох байгууллагаас зохих зөвшөөрөл авч, ажил үйлчилгээ явуулахыг УБЦТС ТӨХК-аас анхааруулав.
Б.Туул