Японы иргэн монгол хүүхдүүдийн боловсролд хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-10 16:09:43

Япон Улсын иргэн Ш.Фүживара энэ сарын 3-нд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Хүрэлбаатартай ирж уулзан 1 сая иен гардуулав.

Ш.Фүживарагийн ээж 75 настай М.Фүживара хүнд өвчтэй бөгөөд монгол хүүхдүүдийн боловсролд хандив өгч буян хийж байгаа юм байна.

Уг мөнгийг Улаанбаатар хотын Хүүхдийн асрамжийн төвд компьютер сургалтын танхим байгуулахад зарцуулах гэнэ.

Элчин сайд С.Хүрэлбаатар энэ үеэр Ш.Фүживара, М.Фүживара нарт талархал илэрхийлсэн байна.

相关新闻