Японы Эзэн хааны одонг судлаач Д.Төмөрбаатарт хүртээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол-Японы соёл утга зохиолын төвийн дарга, судлаач Дэлэгийн Төмөрбаатар Японы Цог жавхлант Эзэн хааны одон хүртэх нь тодорхой болжээ.
Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг энэ сарын 15-ны мягмар гарагт Япон Улсын Элчин сайдын өргөөнд гардаж авах гэнэ.
Судлаач Д.Төмөрбаатарт Япон Улсын Эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий алтан туяа" зэрэглэлийн одон гардуулах юм.
Б.Туул