Шатахууны үнэ бууруулах талаар асуулгын хариуг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-11 09:15:02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс хойш Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ. 

Тодруулбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар асуулга тавьсан юм. Харин нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан учир өнөөдөр үдээс өмнө хуралдахгүй.   

Н.Туяа

相关新闻