Монголын баруун 5 аймгаас Хятад улс мах импортоор оруулахыг зөвшөөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭБНХАУ-ын Чанар шалгах хороо, ХААЯ-наас Монгол Улсын баруун таван аймгийн хонь, үхрийн шүлхийн хориог цуцлах шийдвэр гарсныг энэ сарын 7-ны өдөр Хятадын Чанар шалгах хорооны албаны вэбд мэдээлжээ.
Өнгөрсөн 10 дугаар сард БНХАУ-ын Чанар шалгах хороо, ХААЯ-наас хамтарсан ажлын хэсэг Монгол улсад шүлхий өвчний эрсдлийн үнэлгээг хийсэн ба үүнийг үндэслэн Монгол Улсын баруун хэсгийн Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас Хятад улсад хонь, үхрийн мах импортоор оруулахыг зөвшөөрсөн байна.
2013 онд БНХАУ-ын Чанар шалгах хороо, ХААЯ Монголын баруун 5 аймгийн хонь үхэрт шүлхийн голомттой хэмээн хориг тавих шийдвэр гаргасан юм.
Бээжин хот.Д.Энхчимэг