СЕХ хар машины ашиглалтаар танилцуулга хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-12 15:18:43

Сонгуулийн Ерөнхий хороо ирэх даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаанд хар машины ашиглалттай холбоотой асуудлаар танилцуулга хийхээр болжээ.

Тодруулбал, санал тоолох машиныг ашиглан санал авах, тоолох дүн гаргах үйл явцыг танилцуулах гэнэ.  

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг 2012 оны сонгуулийн өмнө шинэчилж, сонгуулийн үр дүнг үнэн зөв, шуурхай гаргах, санал тоолох ажиллагаанд хүний хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг арилгах зорилгоор хар машин ашиглахыг хуульчилсан. Харин одоо МАН-ын зүгээс сонгуулийн дүнг хар машинаас гадна гараар давхар хяналтын тооллогыг явуулахыг шаардаж байгаа. Тиймээс УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэний зэрэгцээ улстөрийн бусад намуудтай нэгдэж Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө суулт зарлаад байгаа юм.

Тиймээс СЕХ ирэх долоо хоногт энэхүү маргаантай асуудалд тайлбар өгөх аж.

Б.Туул

相关新闻