Баянговь суманд газар хөдөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭБаянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 километрийн зайд энэ сарын 10-нд 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн улмаас Баянговь. Баянлиг суманд хохирол учирчээ. Хохирлын хэмжээг тогтоохоор аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Хөгжлийн бодлогын хэлтэс зэрэг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Ч.Ариунболд