Соёлын өвийг хамгаалах сан төслийн хаалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2015-12-14 15:08:27

Монголын Уран зургийн галерей дээрх АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан төслийн хаалт энэ сарын 16-нд болно.

Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан нь хөгжиж буй орнуудын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалахад зориулж шууд тэтгэлгийн дэмжлэг үзүүлдэг. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын уран бүтээлчдийн 45 бүтээлийг сэргээн засварлажээ. 

Хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн хэлтсийн дарга С.Урантөгс болон АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт оролцох бөгөөд сэргээн засварласан урлагийн бүтээлүүдийг нийтэд дэлгэх юм байна. 

Н.Туяа

 

相关新闻