"SNOW MELODY" ганцхан удаа тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлсын филармони шинэ жилийн баярыг тохиолдуулан "SNOW MELODY" шинэ жилийн хөгжмийн концертыг үзэгчдийн хүртээл болгож ганц удаа тоглохоор болжээ.
Соёлын төв өргөөний тайзнаа энэ сарын 24-нд 19 цагаас ганцхан удаа тоглох тус шинэ жилийн концертод Симфони найрал хөгжим, Баян монгол жааз найрал хөгжим, Морин хуурын чуулга, гоцлол дуучин С.Баттулга, П.Өнөржаргал, Ц.Хулан, Н.Наранбаатар, Л.Насанбуян, Б.Долгормаа /бүгд СТА/, Г.Номин-Эрдэнэ, Т. Солонго нар оролцож дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилд зориулан бүтээсэн шилдэг хөгжим эгшиглэнэ. Мөн МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ө.Уянга, Sweetymotion хамтлаг урилгаар оролцож ая дуугаа өргөнө.
Тус тоглолтыг Юнител групп 2 дахь жилдээ дэмжин ажиллаж, тоглолтыг Юнивишний 88 дугаар сувгаар шууд дамжуулахаас гадна тасалбарыг GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгож байна. Тоглолтын үеэр азтан шалгаруулж Улсын Филармонийн төлөвлөгөөт тоглолтыг үзэх бүтэн жилийн, бүтэн улирлын болон дуртай тоглолтоо үзэх эрхийн бичгээр урамшуулна.
Д.Өлзий