Ихэнх нутгаар цас ахиу орох урьдчилсан төлөвийг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 14:20:05

Өнөөдөр Дундговь аймгийн нийт нутгийг хамран бороо орж байна. Ялангуяа аймгийн зүүн талын сумдын нутгаар ахиу орж байгааг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ. Өнөө орой хүртэл үүлшиж, бороотой байх бөгөөд маргаашаас эхлэн ойрын өдрүүдэд дулаарч, өдөртөө 22- 27 градус дулаан байх төлөвийг хэлж байна.

Ирэх саруудад нутгийн өмнөд хэсэгт олон жилийн дундажаас нэг градусаар дулаан, 12 дугаар сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дундажаас ахиу хур тунадастай байхыг хүйтний улирлын урьдчилсан төлөвөөр гаргасан байна.

Энэ жилийн зуншлага эхэн үедээ төвийн болон зүүн талын нутгаар тааруу байсан бол долдугаар сарын дунд үеэс бороо орж, зуншлага харьцангуй сайжирсан. Гэвч 8 дугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутаг эргээд гандсан бөгөөд зуншлага оройтсоноос  бэлчээрийн ургамал гүйцэд ургаагүй, мал тарга тэвээрэг бүрэн аваагүй байгааг анхаарч өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар базаахыг УЦУОШ- ний газраас малчдад зөвлөжээ.

Бэлчээрийн даацын хувьд нийт нутгийн 60 гаруй хувь нь мал хэвийн өвөлжиж хаваржихаар байгаа ч өвлийн саруудад ихэнх нутгаар цас ахиу орж, өвөлжилт хүндрүүлж болзошгүй байгааг анхааруулсан байна.  

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释