Нийслэлд 345.5 мянган толгой мал тоологджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 15:51:43

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулж дуусав. 2015 онд нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 345.5 мянган толгой мал тоологджээ.

Үүнээс Багануур хамгийн их малтай дүүргээр бүртгэгдсэн байна. Харин мал, тэжээвэр амьтдын тооллогын онлайн программд 1144 малчин өрх, 3940 мал бүхий өрхийн 268.8 мянган толгой малын мэдээллийг оруулаад байгаа аж. Уг тооллоготой хамтатган хашаа худаг, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчилжээ.

 Б.Заяа

相关新闻