Өвлийн туйл, хүйтний ес 13 цаг 46 минутад эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭӨвлийн туйл, хүйтний ес 13 цаг 46 минутад эхэлж байна.
Хүйтний ес эхэлж ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтэй байна. Энэ сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 25,26-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.